Thursday, July 8, 2010

Сэтгэл минь . . .

Сэтгэл минь тамхи зуусан, бас нилээд халамцуу
Сэдэрч үе үе зовоодог олон хуучин шархтай
Сэтгэл минь даруухан хувцаслаж, төлөв царай гаргаад
Сэмэрч үе үе дурлачихаад голдуу гуниглаж суудаг

Сэтгэл минь царайлаг, бас их тачаангуй
Сэлгэж үе үе сольдог олон хуучин дурлалтай
Сэм сэмхэнээр дуслах тэдний гомдлын нулимсаар
Сэлбэж үе үе усладаг дурлалын сагалгар модтой









Wednesday, July 7, 2010

Чи миний нэг удаагийн амраг

Уруулын будаг чинь цамцан дээр минь тодхон үлдсэн

Уусан дарсны шавхруу болор хундагын ероолд тунарж үлдсэн

Үнсэлтийн мөр гуалиг хүзүүн дээр чинь хөхөр ч үлдсэн

Үүрээр чи наймайг үдхэд сэтгэлд минь харин юу ч үлдээгүй

Бороонд чамайг хөтөлж зугаалхад туслууд нь хувцасанд шингэсэн

Болзооны төгсгөлд өвөрт чинь хэвтхэд би чамд шигэсэн

Бороо дуусхад норсон хувцас нороогүй мэт хатсан

Бодолд минь харин чи байгаагүй мэт хоосон хэвээр үлдсэн

Сэвшээ салхинд хамт алхалхад начисын чимээ аялгуу болж уяангалсан

Сарны туяанд чамтай амагралхад туяа чимэг болон чамд ууссан

Саран шингэхэд өрөө тас харанхуй хоосон мэт бүүдгэр хоцорсон

Салж одход зүрхэнд минь чи хэзээч минийх байгаагүй шигээ эзгүй үлдсэн

Чи миний нэг удаагийн амраг

Thursday, June 18, 2009

Аадар бороо асгаран ороход

Аадар бороо асгаран ороход
Чамдаа би улам ихээр дурлана
Алганд vсчих дуслыг хараад
Аашны чинь сайхныг єхєєрдєн дурсана
Хонхон цэцэг шарлан хийсэхэд
Чамдаа би улам ихээр дурлана
Холыг зорих шувуудыг ажаад
Хоолойн чинь уяханыг vймрэн дурсана
Цасан ширхэг будран ороход
Чамдаа би улам ихээр дурлана
Цалин мєнгєн орчлонг vзээд
Царайны чинь сайхныг уяран дурсана
Цаг хугацаа улирах тусам
Чамдаа би улам хайртай болно
Чимээгvй одох хормын тоогоор
Чи намайг улам бvр мартана

Monday, April 20, 2009

Стиляги - Энэ миний ч стиль юм шүү

Зиа нэг сайхан кино гарчээ. Өндөр чанартайгаар татлаа үзлээ.
Өргөөд очиж үзнээ. бас үзээрэй . . .
50-60д оныг хүн төрөлхтөний хамгийн сайхан үе гэж боддог.
Дайны хүнд хэцүүг туулж, энх цагийн бүтээн босголт өрнөж, арьсны үзлийг халж, сансарт нисэж саран дээр бууж, жаз рок н ролл рок хөгжим хүчээ авч, колончлогдож байсан орнууд тусгаар тогтнож гээд олон сайхан шинэ шинэлэг бүхэн энэ л үед хүн төрөлхтөний төдийгүй монголчуудын маань хүртээл болсон билээ.
Тэр үеийн стиль хэв маяг их таалагддаг.
Машинууд нь бүр их . хэхэхэ




Tuesday, June 24, 2008


Нэгэн сайхан цомог гарчээ. Гаргах гэжуугаа гарах гэжийнэ гээд нилээд дуншсийн байгаан. Анхаа Онон 2 хөтөлдөөд гүйгээд нилээд удсийн тэгсэн чинь гаргаадахчээ өцөгдөр оройжингоо сонсож сэтгэлийн, сэрэхүйн цэнгэл эдлэв.
Гадаадынхан аваад дуусахаас нь өмнө Nomads -ийн шүлжээний газруудаас очиж аваарай . . .

Modern Nomads - Cuthberth



Nomad Legends - Cuthberth




City Nomads - Cuthberth



Over the top - Cuthberth


Illusion - Cuthberth


Picnic - Cuthberth


Endless The Thougth - Cuthberth


Highest - Cuthberth


Rain - Cuthberth






Friday, April 11, 2008

TIESTO at GT.Banana in Beijing

DJ Tiesto гийн Elements of Life тоглолтыг Бээжингийн GT.Banana клубт vзэж цэнгэн баяслаа.
Vнээр eeр тоглодог юм байна.
Vгээр хэлж Vзгээр бичшгvи сайхан байлаа.

/ асар олон хeeрeн догдолсон хvмvvсийн(би ч бас багтана) дунд зураг бичлэг авахад хvндрэлтэй байсаныг нуух юун/




video

Saturday, March 29, 2008

Дуучин Отгоо "Маргааш надад ирнэ" тоглолт

Отгоогийн хувьд 10 жил магадгүй насан туршдаа хүлээсэн анхны тоглолт нь UB Palace -ийн ROYAL танхимд 28-29ний өдрүүдэд болж байна.
Жинхэнэ эрх чөлөөг рокийг ханхлуулсан тоглолт байлаа.
Сайхан хүйтэн пиавтай /Heineken / суудалгүй босоогоор, дүүрэн рок охидтой сайхан халуухан тоглолт боллоо.
Эхлэх үедээ хөгжим жаахан муу дуугарч байсаныг эс тооцвол тун дажгүй.
Тайз засал нь энгийн мөртлөө өвөрмөц
Монголын сайн гэгддэг бүхий л хөгжимчид оролцон тоглож байна.
Тоглолтын зохион байгуулагч нь Лемон Продакшн, Ерөнхий ивээн тэтгэгчээр MONTEM Co.,Ltd
Дуучин Отгоогийн вэб хуудас
www.otgoo.mn

Тоглолтын үеэр авсан бичлэг зурагнуудаас нийтлэв
.