Thursday, June 18, 2009

Аадар бороо асгаран ороход

Аадар бороо асгаран ороход
Чамдаа би улам ихээр дурлана
Алганд vсчих дуслыг хараад
Аашны чинь сайхныг єхєєрдєн дурсана
Хонхон цэцэг шарлан хийсэхэд
Чамдаа би улам ихээр дурлана
Холыг зорих шувуудыг ажаад
Хоолойн чинь уяханыг vймрэн дурсана
Цасан ширхэг будран ороход
Чамдаа би улам ихээр дурлана
Цалин мєнгєн орчлонг vзээд
Царайны чинь сайхныг уяран дурсана
Цаг хугацаа улирах тусам
Чамдаа би улам хайртай болно
Чимээгvй одох хормын тоогоор
Чи намайг улам бvр мартана

2 comments:

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com/

Pearle Deppsu said...

За яах нь уу экс ерөнхийлөгчөө. Фен блог гэл дээ ядаж.

Мань хүн өөрөө блог бичлээ ч ийм юм бичихгүй шдээ