Wednesday, July 7, 2010

Чи миний нэг удаагийн амраг

Уруулын будаг чинь цамцан дээр минь тодхон үлдсэн

Уусан дарсны шавхруу болор хундагын ероолд тунарж үлдсэн

Үнсэлтийн мөр гуалиг хүзүүн дээр чинь хөхөр ч үлдсэн

Үүрээр чи наймайг үдхэд сэтгэлд минь харин юу ч үлдээгүй

Бороонд чамайг хөтөлж зугаалхад туслууд нь хувцасанд шингэсэн

Болзооны төгсгөлд өвөрт чинь хэвтхэд би чамд шигэсэн

Бороо дуусхад норсон хувцас нороогүй мэт хатсан

Бодолд минь харин чи байгаагүй мэт хоосон хэвээр үлдсэн

Сэвшээ салхинд хамт алхалхад начисын чимээ аялгуу болж уяангалсан

Сарны туяанд чамтай амагралхад туяа чимэг болон чамд ууссан

Саран шингэхэд өрөө тас харанхуй хоосон мэт бүүдгэр хоцорсон

Салж одход зүрхэнд минь чи хэзээч минийх байгаагүй шигээ эзгүй үлдсэн

Чи миний нэг удаагийн амраг

No comments: